​НҮҮДЭЛ


Манай компани 2020 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад сэргээгдэх буюу ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрх ба байгууллагуудад бага болон дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний системийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, дулаан болон цахилгааны эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой ажиллаж байна. Бид нарны эрчим хүчээр халаалт, халуун ус хангамжийн систем, энергийг хэмнэх зориулалттай гудамж, талбайн гэрэлтүүлэг, бие даасан болон хосолсон нарны цахилгаан хангамжийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн борлуулалт, угсралт, суурилуулалт, автоматжуулалт, засвар үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний судалгаа, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлгөө болон сургалтын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг.


НАР БОЛ ҮНЭГҮЙ - САР БҮР МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ

Нарны цахилгаан хангамжийн бага ба дунд чадлын систем: техник‑эдийн засгийн тооцоо, системийн загварчлал ба сонголт, иж бүрэн угсралт, суурилуулалт, автоматжуулалт, ашиглалт‑арчилгаа, засвар үйлчилгээ. Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж, талбайн гэрэлтүүлэг: загварчлал, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, суурилуулалт, зураг төсөл, ашиглалтын болон засвар үйлчилгээ.

05/03/2022

МАЛЧИДРҮҮ ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ

Их хотын хэрэглээтэй адил гэр ахуйн цахилгааны хэрэглээг малчин айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болгон, Төвийн эрчим хүчний сүлжээнээс тусдаа, өрхийн жижиг цахилгаан станцтай болгох төслийг хэрэгжүүлж байна. Энэ шийдэл нь өрхийн болон жижиг бизнесийн цахилгааны хэрэгцээг ханган, нийтийн талбай, гудамжийн гэрэлтүүлгийг нийлүүлэх замаар үр ашигтай санхүүгийн хэмнэлт бий болгодог. Одоогоор Монгол орны өнцөг булан бүрт 15,000 гаруй айл энэхүү "Малчин" багцыг суулгасан, амжилттай ашиглаж байна.

01/01/2022

НОГООН ЗЭЭЛ

Ногоон зээл гэдэг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм. Энэхүү зээлээр иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах зэргээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, тав тухтай амьдрах нөхцөлөө сайжруулахаас гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны үр өгөөжтэй. Ногоон зээлийг Хаан, Хас, Төрийн банкуудаар дамжуулан иргэдэд ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр олгож байна. Та аль нэг банкинд хандан өөрийн зээлжих боломжоо судлуулан, зээлээ эргэн төлөх боломжтойгоо нотолчихвол ногоон зээлээр худалдан авах боломжтой

04/24/2025
 

НҮҮДЭЛ

НҮҮДЭЛ

07/01/2024
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд иргэдийн ухамсарт оролцоо, хандлага, зан төлөвийг төлөвшүүлэх бодит боломжийг бий болгоно.
НҮҮДЭЛ бранд нь найдвартай, гүйцэтгэлд чиглэсэн бүтээгдэхүүнээр орон сууц, худалдаа, үйлдвэрлэлийн төслүүдэд үйлчилдэг нарны эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгч юм. Бид хэрэглэгчдэд дизайны дэмжлэг, найдвартай тоног төхөөрөмжийн борлуулалт, түгээлт, суурилуулалт, байнгын засвар үйлчилгээний техникийн зааварчилгааг өгөх замаар үр ашигтай нарны системийг бий болгоход тусалдаг. Зөв нарны самбар, инвертер сонгохоос эхлээд системийн найдвартай байдал, гаралтыг сайжруулах хүртэл манай хамт олон таныг алхам бүрээр дэмнэн тусална. Чанартай бүрэлдэхүүн хэсгүүд болон практик туршлагаараа НҮҮДЭЛ бранд нь гүйцэтгэлийг оновчтой болгож, эрчим хүчний зардлыг бууруулж, илүү цэвэр эрчим хүч рүү итгэлтэйгээр шилжихэд тусалдаг.
Энэ багц нь зөвхөн захиалгаар ирдэг 
МАЛЧИН БАГЦ 
Нүүдэл зай        (battery) 
Нарны хавтан   (solar panel), 300w 
Хянах самбар   (controller),  40a
Тог гаргач (inverter),  2000w
Холбох утас (cable)

Үйлвэр, үйлчилгээний зориулалттай багц

Бид үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад дараах ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ: Эрчим хүчний хэрэгцээ, техник‑эдийн засгийн тооцоо Системийн загварчлал (PV, нарны халаалт, батарей, генератор, трансформатор) Тоног төхөөрөмжийн сонголт, ханган нийлүүлэлт Угсралт, суурилуулалт, сүлжээнд нийцүүлэх ажил (кабель, самбар, газардуулга) Автоматжуулалт, энергимониторинг, SCADA шийдлүүд Туршилт, ашиглалтанд хүлээлгэн өгөх, засвар‑арчилгаа, баталгаат үйлчилгээ Эрчим хүчний аудит, зардлын болон хөрөнгө оруулалтын тооцоо, оператор сургалт Төсөл бүрт тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, зардлын үр ашигт төвлөрөх инженерчлэл, менежментийг бүрэн хариуцна.

Өрхийн хэрэглээний багц

Өрхийн нарны сэргээгдэх эрчим хүчний иж бүрэн шийдэл нийлүүлэгч Манай баг нэг цонхны зарчмаар дараах мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ: Системийн дизайн, ачааллын тооцоо Өндөр чанартай PV панел, инвертерийн нийлүүлэлт Батарей шийдэл болон интеграцчилал Суурилуулалт, төлөвлөлт ба ашиглалтанд хүлээлгэн өгөх


Нарны цахилгаан хангамжийн “ Hybrid“ систем

Төвийн эрчим хүчний цахилгаан дамжуулах систем, цахилгаан нөөцлөх батерейтай хослон ажиллах боломжтой учраас хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжтой нарны эх үүсгүүртэй цахилгаан хангамжийн систем юм.

Нарны цахилгаан хангамжийн “Off grid” систем

Энэхүү систем нь өөртөө цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул төвийн эрчим хүчний системээс алслагдсан, бие даасан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ба өдрийн нарнаас хуримтлуулсан цахилгаан эрчим хүчийг шөнийн хэрэглээнд ашиглах боломжийг олгодог давуу талтай. Цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул батерейг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.

Нарны цахилгаан хангамжийн “Ongrid” систем

Нарны энергийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж өдрийн цахилгааны хэрэглээг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж эрчим хүчний хэмнэлт хийх давуу талтай. Энэ нь өдрийн хэрэглээтэй/ оффис, үйлчилгээний газар гэх мэт/ газруудад ашиглахад тохиромжтой. Цахилгаан хуримтлуулах батерейгүй тул шөнийн цагт ажиллах боломжгүй.


  • WV7R+M3Q, BGD - 2 khoroo, Ulaanbaatar 16050
  • GRAND PLAZA 1501 ТООТ