НАР БОЛ ҮНЭГҮЙ - САР БҮР МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ

Нарны цахилгаан хангамжийн бага ба дунд чадлын систем: техник‑эдийн засгийн тооцоо, системийн загварчлал ба сонголт, иж бүрэн угсралт, суурилуулалт, автоматжуулалт, ашиглалт‑арчилгаа, засвар үйлчилгээ. Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж, талбайн гэрэлтүүлэг: загварчлал, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, суурилуулалт, зураг төсөл, ашиглалтын болон засвар үйлчилгээ.

05/03/2022

МАЛЧИДРҮҮ ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ

Их хотын хэрэглээтэй адил гэр ахуйн цахилгааны хэрэглээг малчин айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болгон, Төвийн эрчим хүчний сүлжээнээс тусдаа, өрхийн жижиг цахилгаан станцтай болгох төслийг хэрэгжүүлж байна. Энэ шийдэл нь өрхийн болон жижиг бизнесийн цахилгааны хэрэгцээг ханган, нийтийн талбай, гудамжийн гэрэлтүүлгийг нийлүүлэх замаар үр ашигтай санхүүгийн хэмнэлт бий болгодог. Одоогоор Монгол орны өнцөг булан бүрт 15,000 гаруй айл энэхүү "Малчин" багцыг суулгасан, амжилттай ашиглаж байна.

01/01/2022

НОГООН ЗЭЭЛ

Ногоон зээл гэдэг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм. Энэхүү зээлээр иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах зэргээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, тав тухтай амьдрах нөхцөлөө сайжруулахаас гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны үр өгөөжтэй. Ногоон зээлийг Хаан, Хас, Төрийн банкуудаар дамжуулан иргэдэд ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр олгож байна. Та аль нэг банкинд хандан өөрийн зээлжих боломжоо судлуулан, зээлээ эргэн төлөх боломжтойгоо нотолчихвол ногоон зээлээр худалдан авах боломжтой

04/24/2025
 

НҮҮДЭЛ

НҮҮДЭЛ

07/01/2024