Төвийн эрчим хүчний цахилгаан дамжуулах систем, цахилгаан нөөцлөх батерейтай хослон ажиллах боломжтой учраас хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжтой нарны эх үүсгүүртэй цахилгаан хангамжийн систем юм.
Энэхүү систем нь өөртөө цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул төвийн эрчим хүчний системээс алслагдсан, бие даасан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ба өдрийн нарнаас хуримтлуулсан цахилгаан эрчим хүчийг шөнийн хэрэглээнд ашиглах боломжийг олгодог давуу талтай. Цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул батерейг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.
Нарны энергийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж өдрийн цахилгааны хэрэглээг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж эрчим хүчний хэмнэлт хийх давуу талтай. Энэ нь өдрийн хэрэглээтэй/ оффис, үйлчилгээний газар гэх мэт/ газруудад ашиглахад тохиромжтой. Цахилгаан хуримтлуулах батерейгүй тул шөнийн цагт ажиллах боломжгүй.